НУУЦЛАЛЫН БОДЛОГО

1. ЕРӨНХИЙ

Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд үндэслэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.

"ПрогНЭТ" ХХК (“Мэдээлэл хариуцагч”) нь Хэрэглэгч (“Та” эсхүл “Хэрэглэгч”)-ийг “Угийн бичиг” апликэйшний систем (“Ugiinbichig.mn гар утасны апп”)-д бүртгүүлж, ашиглах үед Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу Таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангана.

Хэрэглэгч “Ugiinbichig.mn гар утасны апп”-д бүртгүүлэхээс өмнө энэхүү “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй.

Та “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч, системд бүртгүүлснээр “Ugiinbichig.mn гар утасны апп”-г ашиглах явцад өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.

Хэрэв Та “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд бүртгэлээс татгалзаж үйлчилгээг үргэлжүүлэн авахгүй байх эрхтэй. Энэ тохиолдолд Мэдээлэл хариуцагч таны мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй тул “Ugiinbichig.mn гар утасны апп”-г зориулалтын дагуу ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.

Энэхүү Нууцлалын бодлогоор зохицуулаагүй харилцааг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулна.

2. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЗОРИЛГО

Ugiinbichig.mn гар утасны апп нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:

  • 1. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
  • 2. Нэг угсаатан овгийн хэрэглэгчдийг холбох, мэдээллээр хангах, Хэрэглэгч нь өөрийн мэдээллээ эцэг, эхийн талынхаа овгуудтай болон гэр бүлтэйгээ хуваалцах боломжийг олгох зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч энд зааснаас өөр зорилгоор мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, дамжуулахгүй.
  • 3. Энэхүү “Нууцлалын бодлого”-д заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
    • 1. “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;
    • 2. “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, Хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөх, устгах үйл ажиллагааг;
    • 3. “Мэдээлэл ашиглах” гэж үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг;
  • 4. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.
  • 5. Хэрэглэгч өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд мэдээллийн дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэх эрх зүйн үр дагаврыг бие даан өөрөө хариуцна.

3. МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧИЙН ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл хариуцагч Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан "ПрогНЭТ" ХХК байна. Хэрэглэгч энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар info@urgiinbichig.mn цахим шуудангаар, санал, хүсэлт, гомдлоо шийдвэрлүүлнэ.

4. ЦУГЛУУЛЖ, БОЛОВСРУУЛЖ, АШИГЛАХ МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ

  • 1. Мэдээлэл хариуцагч “Ugiinbichig.mn гар утасны апп”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
    • 1.1 Хэрэглэгчийн ургийн овог, эцэг/эхийн нэр, өөрийн нэр, төрсөн огноо, нас, хүйс, оршин суугаа хаяг, мэргэжил, ажлын газар, шуудангийн хаяг, банкны дансны дугаар, кредит болон дебит картын дугаар, төлбөрийн баталгаажилт, холбоо барих утасны дугаар, гүйлгээний түүх, зураг (avatar, cover гэх мэт) бүхий мэдээллүүд;
    • 1.2 “Ugiinbichig.mn гар утасны апп” дээр хийгдсэн үйлчилгээний төлбөрийн гүйлгээнд хамаарах хүлээн авагчийн нэр, мөнгөн дүн, шилжүүлгийн огноо, гүйлгээний баталгаажилтад хамаарах мэдээллүүд;
    • 1.3 Хэрэглэгч Facebook хаягаар “Ugiinbichig.mn гар утасны апп”-д бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг Facebook (Meta)-аас цуглуулна. Энэхүү цуглуулах мэдээлэлд овог, нэр, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо, хүйс г.м Хэрэглэгчээс нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд байх бөгөөд Хэрэглэгч Facebook-д нэвтрэх холбоосоор орж, нэр, нууц үгийг оруулснаар “Ugiinbichig.mn гар утасны апп”-д бүртгэл үүснэ.
    • 1.4 Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд;
  • 2. Мэдээлэл хариуцагч “Ugiinbichig.mn гар утасны апп”-г хөгжүүлэх, мэдээлэл технологийн шинэ шийдэлд тулгуурласан энгийн, хялбар, хэрэглээг бий болгох, хууль бус хандалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд дараах мэдээллийг цуглуулна. Үүнд:
    • 2.1 IP хаягийн мэдээлэл, веб хөтөч, ашиглаж буй үйлдлийн систем, “Ugiinbichig.mn гар утасны апп”-н бүртгэлийн хаягт нэвтэрсэн хугацаа, газар зүйн байршлын мэдээллүүд;
    • 2.2 Хэрэглэгчийн цахим гарын үсэг, цахим тодорхойлогчийн мэдээллүүд;
    • 2.3 Cookies файлын тусламжтайгаар автоматаар цуглуулж буй мэдээллүүд болох цахим орчинд хандсан эх сурвалжуудын мөрнүүд;

5. МЭДЭЭЛЭЛ ИЛ БОЛГОХ

  • 1. Монгол Улсын хуульд заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгоно.
  • 2. Хэрэглэгчийн сонгосон овгийн бүлэгт элссэн тохиолдолд тухайн овгийн бүлгийн бусад гишүүд Хэрэглэгчийн мэдээллийг харах боломжтой.
  • 3. Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогын 5.1-д зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.

6. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН ХАЛДАШГҮЙ БАЙХ ЭРХИЙН ХАМГААЛАЛТ

  • 1. Хэрэглэгч “Ugiinbichig.mn гар утасны апп” дахь мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх эрхтэй.
  • 2. Хэрэглэгч хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл хариуцагчид олгосон цахим зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй. Цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг info@urgiinbichig.mn хаягаар илгээж, шийдвэрлүүлнэ.
  • 3. Хэрэглэгч цахим зөвшөөрөл цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд Хэрэглэгчийн “Ugiinbichig.mn гар утасны апп”-д бүртгэлтэй хаягийг хааж, дахин Таны мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.
  • 4. Хэрэглэгчийн гаргасан цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг ажлын 3-5 хоногийн дотор судалж, “Ugiinbichig.mn гар утасны апп”-аас бүртгэл, мэдээллийг устгаад хариу мэдэгдэх болно.
  • 5. Хэрэглэгчийн хүсэлтээр түүний мэдээлэлд өөрчлөлт оруулах, засах арга хэмжээг зохион байгуулна.
  • 6. Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл програм хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн и-мэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд заасан арга хэмжээг заавар, анхааруулгын дагуу авах үүрэгтэй.

7. НУУЦЛАЛЫН БОДЛОГЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

  • 1. Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр "Ugiinbichig.mn гар утасны апп" апликэйшн дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.